Гал унтраах техникийн олон төрөлт спортын Мөнгөн дуулгат клубын аварга шалгаруулах тэмцээнийг Завхан аймгийн Улиастай хотод 2023 оны 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнийг Гал унтраах техникийн олон төрөлт спортын баруун бүсийн анхны спортын мастер А.Уламнэмэхийн нэрэмжит болгон зохион байгуулж баруун бүсийн 5 аймгийн 50 гаруй тамирчин 4 төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.



Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байранд Завхан аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, дэд байранд Увс аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, тэргүүн байранд Ховд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус шалгарсан юм.

