Улиастай, Тосонцэнгэл, Их-уул, Нөмрөг, Сонгино сумдад үйл ажиллагаа эрхэлж буй Шунхлай ШТС-ын эрхлэгч, түгээгч нарт танхимын болон гал түймэр унтраах дадлага сургууль, буухиа тэмцээн зохион байгууллаа. Сургалтад 5 ШТС-ын 25 ажилчид оролцож гал түймрээс урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр гал түймрийг унтраах мэдлэг, чадвараа дээшлүүллээ.

