Завхан аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Тамирчдын баяр, Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Улиастай суманд автомашингүй өдөрлөг зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн хүрээнд Улиастай сумын иргэдийн дунд 7 км зайд эрэгтэй 5 насны ангилал, эмэгтэй 3 насны ангиллаар марафон гүйлтийн тэмцээн зохион байгууллаа.

Тус уралдааны эрэгтэй 55-аас дээш насны ангилалд Онцгой байдлын газрын дарга хурандаа Ө.Болд 2 дугаар байранд ,
26-35 насны ангилалд Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч Ш.Сүүндалай 1 дүгээр байранд тус тус шалгарсан юм.