Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран улсын хэмжээнд зохион байгуулагдах “Стратегийн команд штаб”-ын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд “Байгалийн болон цацраг химийн аюулыг үнэлж мэдээлэх алба”-ны бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, аргачлал, Газар хөдлөлтийн аюулын тухай ойлголт зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа.
