Сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

324787945_877006576950825_1374312951993649732_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01 дүгээр тушаалын хүрээнд тус газрын 2023 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Онцгой байдлын газрын 2023 оны сургуулийн жилийг нээж тус газрын дарга, хурандаа Ө.Болд үг хэлж, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, штабын дадлага, багаар ажиллах чадварыг сайжруулах талаар үүрэг өглөө. Нээлтийн үйл ажиллагааны үеэр алба хаагчдын хууль эрх зүй, дүрэм журмын мэдлэгийг сорих “Мэдлэгийг мянгаар” асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.

scroll to top