Завхан аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн ээлжит хурал болж , 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцлээ.
Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Н.Тамир зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо