Шилдэг ахлагч 2022 тэмцээн зохион байгууллаа

320681429_874175283723877_1726272417252903015_n.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газрын ахлагч бүрэлдэхүүний дунд “ШИЛДЭГ АХЛАГЧ-2022” тэмцээнийг 2022.12.17-18-ны өдрүүдэд Тосонцэнгэл сумд зохион байгууллаа.

Тэмцээнд Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нийт 15 алба хаагч “Онолын мэдлэг”, “Эмнэлгийн анхан шатны тусламж”, “Мэргэжлийн ур чадвар”, “Галын бэлтгэл”, “Бие бялдарын бэлтгэлжилтийн норматив”, “Марш тусгай бэлтгэл” гэсэн 6 төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн” байранд Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч А.Дугарсүрэн, “Дэд” байранд Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Т.Тавхай, “Гутгаар” байранд Улиастай сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн холбоочин жолооч, ахлах ахлагч Н.Баасандэмбэрэл нар шалгарлаа.

scroll to top