Алба хаагчид Чанарын менежментийн тогтолцоонд дотоод аудит хийх эрхтэй боллоо

IMG_5767-scaled.jpg

Онцгой байдлын албаны хэмжээнд нэвтрүүлсэн ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудын хэрэгжилтийг сайжруулах, дотоод аудитор бэлтгэх зорилгоор Сертф Центр ХХК-аас 3 өдрийн төлбөртэй сургалт авч алба хаагчдыг чадавхжууллаа.

Тус компаны зүгээс нийт алба хаагчдад чанарын менежментийн тогтолцооны модуль 1-ийн сургалтыг хийж алба хаагчдын мэдлэгийг бататгаж тус стандартыг нэвтрүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал болохыг цохон тэмдэглэсэн юм.

Сургалтын дараагийн өдрүүдэд чанарын менежментийн тогтолцооны модуль 2, 3 болон удирдлагын тогтолцоонд аудит хийх заавар буюу ISO 19011:2018 стандартын сургалтыг зохион байгуулж шалгалтад тэнцсэн 7 алба хаагч дотоод аудит хийх эрхийн сертифкат гардан авлаа.

scroll to top