Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төслийн уулзалт хэлэлцүүлэг боллоо

image_50410241-1-scaled.jpg

Дэлхийн зөн олон улсын байгууллагаас Холбооны бүгд найрамдах Герман улсын ADH санхүүжилтээр Завхан аймагт хэрэгжүүлж буй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төслийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү төсөл нь зудаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах замаар орон нутгийн чадавхийг бэхжүүлэн, эмзэг бүлгийн малчин өрх, хүүхдүүдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Уулзалт хэлэцүүлгийн үеэр мэргэжлийн байгууллагууд хамтран аймгийн хэмжээнд тохиолдож байсан зудын гамшгийн гарз хохирол, шалтгааныг тодорхойлж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны боломж нөөцийг тодорхойллоо.

Төслийн хүрээнд аймгийн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээнд тулгуурлан 2 сумын 150 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх юм.

scroll to top