10 км зайд явган марш үйлдэж хээрийн дадлага сургууль зохион байгууллаа

316278460_114215174841284_7648061103381136646_n.jpg

Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан албаны бэлтгэл бэлэн байдал, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангуулах удирдамжийн хүрээнд цуглар дохиогоор ажиллаж 10 км явган марш үйлдэн хээрийн нөхцөлд бие даан үүрэг гүйцэтгэх дадлага сургуулийн зохион байгууллаа.

Дадлага сургуулийн хүрээнд алба хаагчдын хээрийн үүргэвчинд үзлэг хийж, үүргэвч дэх хүнсээр хоол хийх, луужин болон байршил тогтоогч ашиглан зүг чиг тогтоох, тогтоосон цэгийг олох, хүндрэлтэй нөхцөлд гал унтраах автомашин жолоодох, аврах ажиллагаа явуулах, хээрийн отог байгуулах, тасаг гинжинд тархах, гялсхийлтээр ажиллах, гар гранат шидэх зэрэг нийт 5 цэгт үүрэг гүйцэтгэж ангийн байрлалд ирсэн юм.

Энэ удаагийн дадлага сургуулиар аврагчдын сэтгэл зүй болон техник хэрэгсэл ашиглах чадварыг дээшлүүллээ.

scroll to top