Тэс суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдлаа

FB_IMG_1664814685519.jpg

Сум орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийг сургаж дадлагажуулах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Тэс суманд зохион байгууллаа.

Сургуулийн хүрээнд сумын гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах, Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний мэдлэгийг дээшлүүлэх танхимын сургалтыг зохион байгуулж хээрийн үүргэвч болон багаж техник хэрэгсэлд үзлэг шалгалтыг зохион байгууллаа.

Мөн Онцгой комиссын гишүүд болон бүлэг хэсгийн дарга нарыг урьдчилан бэлтгэсэн цагийн байдал дээр ажиллуулж шийдвэр гаргалтын түвшинг үнэлж 2 давхар объектод гал унтраах, аврах ажиллагааны тактикийн сургуулийг хийсэн.

Тухайн суманд аливаа гамшиг осол тохиолдсон үед ард иргэдийн нүүлгэн шилжүүлэх талбайг бэлтгэн хээрийн эмнэлэг, эрүүл мэнд, боловсрол, банк санхүү, сэтгэл зүйн дэмжлэг, хоол хүнсээр хангах хэсгийг тохижуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Энэ удаагийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд тус сум 92,5 хувьтай дүгнэгдсэн юм.

scroll to top