Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүллээ

IMG_20220801_114146-scaled.jpg

Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шинээр томилогдсон алба хаагчдын багаж техник хэрэгсэл эзэмших чадварыг сайжруулах зорилго бүхий дадлага сургуулийг удирдамжийн дагуу 2 өдөр зохион байгууллаа.

Дадлага сургуулийн хүрээнд гал унтраах автомашины жолооч нар Чигэстэй голын эрэгт жолоодлогын дадлага, насос залгах, ус соруулах дадлага сургуулийг хийж, аврагч гал сөнөөгч нар нар хоолой шидэх, устай төв шугам 20 метр, салаа бэлчиртэй, ажлын шугам тус бүр 40 метр, А, Б-ын хошуутай гэсэн схемийн дагуу тархалт хийх, амьсгалын бие даасан төхөөрөмжийг ажиллуулах, биедээ тааруулж мөрлөх, өмсөх дадлага сургуулийг тус тус хийлээ.

scroll to top