Зэвсэгт хүчний 101 жилийн ойн арга хэмжээний эргэн тойронд

IMG_9694999-scaled.jpg

Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат армийн генерал Б.Доржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Мөн баярын хурал хүндэтгэлийн концертыг хийх үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчид болон чөлөөндөө гарсан ахмад ажилтнуудад төрийн дээд одон медаль болон салбарын шагналуудыг тус тус гардуулан өгсөн юм.

Баярын хурлын үеэр Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан цэрэг, эх орны сэдэвт уран уншлага болон шүлгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ.

Энэ удаагийн уралдаан тэмцээний нийлбэр дүнгээр Онцгой байдлын газар 3-р байр, Зэвсэгт хүчний 0325-р анги дэд байранд шалгарсан бол аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид тэргүүн байр эзэлж алтан медаль, өргөмжлөл, шилжин явах цомоор шагнагдсан юм.

Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээний төгсгөлд Улиастай цэргийн хүрээний нэгдсэн тооллогыг хийснээр энэхүү үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

scroll to top