Отгон суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгууллаа

viber_image_2021-10-22_11-04-47-186.jpg

Монгол улсын Шадар сайд, Завхан аймгийн Засаг дарга нарын 2021 онд хамтран ажиллах гэрээний 3.11 дүгээр заалт, аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний долоодугаар бүлгийн 82 дахь заалт, Онцгой комиссын хийж гүйцэтгэх төлөвлөгөөнд тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлж Отгон суманд гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийг зохион байгууллаа.

Сургууль дадлагыг коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдал болон орон нутгийн онцлогийг харгалзан үзэж зохион байгуулсан бөгөөд сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, сайн дурын нийт 83 хүн оролцож 80,2% буюу “Сайн” үнэлэгдсэн.

Энэхүү сургуулийг зохион байгуулсанаар орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгоход сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдал болон үүрэг гүйцэтгэх чадвар дээшилсэн. 

scroll to top