“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ”-НИЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАА

236458341_4506909979341868_4816928271316249810_n.jpg

Үндэсний болон орон нутгийн түвшинд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хариу арга хэмжээний явцын үнэлгээг олон салбарын төлөөллийг оролцуулан зохион байгуулж хариу арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэх зорилготой Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт ажиллаа.

Ажлын хэсгийн ахлагч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр коронавируст халдвар (Ковид-19)-ын хариу арга хэмжээний удирдлага зохион байгуулалт, тохиолдлын удирдлагын тогтолцоо, Онцгой комисс, Шуурхай штаб, Шуурхай хариу арга хэмжээний багийн бүтэц, зохион байгуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах талаар сургал хийж заавар, зөвлөмж өгсөн юм.

scroll to top