Монгол улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга С.Амарсайхан Завхан аймагт ажиллаа

240180077_1356516441409384_1114497891189035984_n.jpg

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Завхан аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа. Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд Завхан аймгийн товч мэдээлэл, Онцгой комиссын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, коронавируст халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, санхүүжилт, боловсролын байгууллагын бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тус тус мэдээлэл өгч, орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа уламжлав.

Мөн холбогдох газар хэлтсүүдээр орж ажил байдалтай танилцаж үүрэг даалгаврууд өгч ажиллаа.

scroll to top