Уснаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгууллаа

viber_image_2021-08-16_15-42-19-539.jpg

Онцгой байдлын газрын 2021 онд зохион байгуулах бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу уснаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг 2021 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тус аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Улаагчны хар нуур дээр зохион байгуулсан юм.

Энэхүү дадлага сургуульд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин ахлах ахлагч Б.Гантулга, ахлагч Б.Эрдэнэбилэг нар оролцож үер, усны аюулаас нэрвэгдэгсдийг аврах үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар зааварчилгаа өгч харилцан туршлага солилцлоо. Дадлага сургуульд Гал түймэр унтраах аврах 39, 43, 57 дугаар ангийн 21 алба хаагч оролцож тус бүр 12-15 метрийн гүнд 2-3 удаа шумбалт хийсэн.

scroll to top