АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАВ

202111.jpg

                 Завхан аймагт Коронавируст халдвар (Ковид-19) зөөвөрлөгдөн  ихэнх суманд тархаж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны А/223 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Цэцэн-Уул, Сонгино сумдад ажиллаа. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Онцгой байдлын газрын Ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан  мэргэжилтэн  хошууч С.Ганзориг, бүрэлдэхүүнд ЭМГ-ын эмнэлгийн дотоод халдвар хариуцсан мэргэжилтэн Ц.Норжинпэл, МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын Улсын байцаагч Н.Лосолмаа, ЗӨСТ-ийн ариутгагч Г.Эрдэнэтуяа, жолоочоор ОБГ-ын ахлах ахлагч  Б.Баяржаргал нар ажиллаж сумын хэмжээнд хатуу хөл хорио тогтоон тандалт судалгааны ажлыг эрчимжүүлж  халдварыг хумих талаар сумын удирдлага болон мэргэжлийн байгууллагуудад заавар зөвлөмж өгсөн юм.  

scroll to top