ОБЬЕКТИЙН ГАЛЫГ ШУУРХАЙ УНТРААЛАА

118652866_1105665583161139_1041730709005114953_o-1.jpg

Завхан аймгийн Алдархаан сумын “Мод үржүүлэг” гэдэг газар байрлах иргэн Н.Ариунсайханы эзэмшлийн 11*65 харьцаатай 775 м2 “Од-Чим” сувилал нь дээврээсээ эхлэн шатаж байна гэсэн дуудлагын дагуу Улиастай сумын Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн ахлах дэслэгч Т.Мижиддорж захирагчтай 3 дугаар салааны 6 алба хаагч 2 автомашинтай 6 км замыг туулан очход гал обьектийн дээврийг бүрэн тархсан байсан.Нэмэлт дуудлагаар Онцгой байдлын газрын дарга хурандаа Ө.Болдоор ахлуулсан 35 албан хаагч, 7 автомашинтай очиж ажиллаж галыг богино хугацаанд бүрэн унтраасан.Уг сувилалд 35 өндөр настан хэвтэн сувилуулж байсаны амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа. Обьектийн галыг унтраахад Онцгой байдлын газраас 41, цагдаагийн газраас 15 алба хаагч, 11 автомашин техник ажиллаа.

scroll to top