ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГ НЭГДСЭН УДИРДЛАГАД ХОЛБОЛОО

95559570_2110462589098808_3707600225867661312_n.jpg

Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ахмад Г.Энх-Амгалан Онцгой байдлын ерөнхий газрын холбоо зарлан мэдээллийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Д.Ариундалайтай хамтран Завхан аймгийн Улиастай сумын 5 багт гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дуут дохио суурилуулан хаанаас ч шууд холбогдож  дуугаргах боломжтой нэгдсэн удирдлагад холболоо.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дуут дохиог нэгдсэн удирдлагад холбосноор  гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангах. Мөн иргэд олон нийт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг хүртээмжтэй, цаг алдалгүй хүлээн авч аюулгүй байдлаа хангах, шуурхай хариу арга хэмжээ авах боломж бүрдлээ гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top