ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

1be47e8ceeb45526be8445df8bdc4b17.jpg

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэр:

1. Аймаг, сумаас орох, гарах бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн 2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хязгаарлах

2. Хөдөлгөөн хаах хугацаанд аймгийн хэмжээнд 106 пост (24 сумын 96 пост, аймгийн хилийн дагуу 10 пост) 24 цагаар ажиллуулах, постын орчин нөхцөлийг стандартын дагуу бүрдүүлэхийг сумын Засаг дарга нарт даалгалаа. Постуудад 24 цагаар ажиллах нөхцөлийг хангах зорилгоор стандарт гаргаж сумуудад хүргүүлэхийг АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаярт, түлшээр хангахыг БОАЖГ, Отгонтэнгэрийн УТХГХЗ, Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаа, Тарвагатайн нурууны БЦГЗ, Идэр голын сав газрын захиргаа, Тосонцэнгэл, Түдэвтэй сумуудын Ойн анги зэрэг байгууллагуудад, хоол хүнсээр хангахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар (Сумын харьяа байгууллагууд) хариуцахыг тус тус үүрэг болголоо.

Зайлшгүй нөхцөлд зөвшөөрөл олгох тохиолдлууд:

1.Албан томилолтоор зорчих (Баталгаажсан албан томилолтын хуудас, томилолтоор ажиллах удирдамжийг үндэслэн зөвхөн албан томилолтын хуудсанд бичигдсэн хүнийг нэвтрүүлэх)

2.Ар гэрийн гачигдлын үед зорчих (Цагдаагийн газрын дарга болон Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын зөвшөөрлийн бичиг, нас барсны гэрчилгээг үндэслэн жолоочоос гадна 5 хүртэл хүний зөвшөөрөл олгоно)

3.Эмнэлгийн яаралтай тусламж, эрүүл мэндийн шалтгаанаар зорчих (Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын зөвшөөрлийн бичиг, эмчлэгч эмчийн дүгнэлтийг үндэслэн )

4.Өвс тэжээл хүргэх, татахаар зорчих (Сум дотор тээвэрлэх бол сумын Онцгой комиссын шийдвэрээр буюу сумын Засаг даргын, аймаг, сум хооронд тээвэрлэх бол Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр буюу Аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн насанд хүрсэн 3 хүртэл хүний зөвшөөрөл олгоно)

5. Шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, нүүрс тээвэрлэхээр зорчиход Аймгийн ажлын хэсэг (АЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг) зөвшөөрөл олгох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Мөн бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд масктай хүнд үйлчилгээ үзүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн стандартын шаардлага хангаж ажиллах, зоогийн газар (Ресторан), дэлгүүрийн үйл ажиллагааг 20:00 цаг хүртэл ажиллуулах, зоогийн газар (Ресторан)-ыг архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг 2020.03.30-ны өдөр хүртэл хориглохоор шийдвэрлэлээ.

scroll to top