ГАЛ КОМАНДЫН ДАРГА БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Ш.МЯГМАРЫН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН 4 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЬЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

IMG_4145.jpg

Монгол улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний  98 жилийн ойг тохиолдуулан Завхан аймгийн         гал  командын  дарга  бэлтгэл  дэд  хурандаа Ш.Мягмар  агсаны нэрэмжит уламжлалт гар бөмбөгийн тэмцээнийг   үр хүүхдүүд нь  4 дахь жилдээ амжилттай   зохион  байгууллаа.

Тэмцээнд  Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 4-н салаа, ар гэрийн төлөөлөл 9 багийн  50 гаруй тамирчин оролцож   ахлах дэслэгч Ч.Базарпүрэв ахлагчтай 1 дүгээр салаа тэргүүн байр, И.Содбаяр ахлагчтай ар гэрийн төлөөлөлийн баг дэд байр, дэслэгч Ц.Ням-Очир ахлагчтай 2 дугаар салаа гуравдугаар байр тус тус эзлэж  шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

scroll to top