ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Т. БАДРАЛ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАА.

77020014_145095323490641_5937441486676164608_o.jpg

ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар Дэслэгч генерал Г. Дамдинсүрэнгийн нэрэмжит Завхан аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Онцгой байдлын байгууллагын 2019 оны зорилтын хэрэгжилт Хууль эрх зүйн, болон алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хийж үүрэг даалгаврууд өгч ажиллаа.
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах ахлагч Г.Маналжав дэслэгч цолоор шагнагдлаа.

scroll to top