“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ НЬ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

IMG_1462.jpg

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хэрэгжүүлж буй “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн “Гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги, төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт Улиастай суманд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эхэллээ. 

Сургалтыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээж үг хэллээ.

 Сургалтад НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд, Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа, баруун 5 аймгийн Онцгой байдлын газрын дарга нар болон  холбогдох мэргэжилтнүүд, Завхан аймгийн төр захиргааны байгууллагуудыг төлөөлж 14 алба хаагч оролцож байна.  

scroll to top