ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

IMG_8889.jpg

Цаг  агаар  огцом дулаарч өндөр уулын цас хайлан шар усны үер огцом бууж болзошгүй байгаа тул 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Онцгой байдлын газар, Улиастай сумын Засаг даргын тамгын газар, 6 багийн засаг дарга, Тохижилт үйлчилгээний албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улиастай сумын Өлзийт, Жаргалант, Чигэстэй, Товцог, Богдын гол багуудын нутаг дэвсгэрт байрлах ус зайлуулах шугам хоолойн байгууламжуудад үзлэг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улиастай сумын засаг даргын орлогчид даалгасан.
          Мөн үерийн аманд болон үерийн эрсдэл бүхий газар суурьшсан 43 айл өрхийн 170 орчим иргэн, 8 аж ахуйн нэгжүүдэд далан суваг, шуудуу татах, сэргээн засах, шаардлагатай тохиолдолд аюулгүй газар нүүн шилжих талаар сэрэмжлүүлэг арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

scroll to top