Онцгой байдлын газрын даргын

                                                                                    2020
оны 01 дүгээр сарын….-ний                                                                                   өдрийн
……тушаалын хавсралт

                                                                       

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ

ЁС ЗҮЙН ДЭД АЛБАНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

 

            1 дүгээр зүйл. Журмын
зорилго

            1.1. Энэхүү журмын зорилго нь Онцгой байдлын газрын ажилтан алба
хаагчдын албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоох албаны
болон алба хаагчдын хувийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх хууль тогтоомж
дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах цэргийн албыг бэхжүүлэхэд оршино.

            1.2. Байгууллагын
удирдлага, алба хаагч болон иргэдээс, алба хаагчдын ёс зүйтэй холбоотой
гаргасан өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийх, гомдол мэдээллийг хүлээн
авч гомдол маргааныг эцэслэн шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна

            Хоёр: дугаар зүйл. Ёс зүйн дэд албаны үйл ажиллагаандаа баримтлах
хууль тогтоомж
, хууль эрх зүйн үндэслэл:

            2.1. Ес зүйн дэд алба нь үйл ажиллагаандаа Иргэдээс төрийн байгууллага, албан
тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай
, Төрийн албаны тухай, Гамшгаас
хамгаалах тухай, Хөдөлмөрийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Байгууллагын
дотоод журам,  Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар баталсан “Цэргийн нийтлэг
дүрэм,
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан
даалгавар, “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай”, Монгол
Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол,

Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах
тухай”
Монгол Улсын Засгийн газрын  2019 оны 33 дугаар тогтоол
“Т
өрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/799
дүгээр тушаалаар баталсан,
Онцгой
байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм
,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/86 дугаар тушаалаар баталсан
Онцгой байдлын байгууллагын Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/231 дүгээр тушаалаар баталсан,
Онцгой байдлын байгууллагад төрийн болон албаны нууцыг ашиглах, хадгалах,
хамгаалах журам, түүнтэй холбогдуулан дээд шатны байгууллага, албан тушаалтнаас
батлан гаргасан дүрэм журам, тушаал шийдвэр болон энэхүү журмыг өдөр тутмын үйл
ажиллагаандаа
удирдлага
болгон ажиллана.

Гуравдугаар зүйл: Хамрах хүрээ:

            3.1. Энэхүү журмыг Онцгой байдлын
газар, Улсын нөөцийн салбар, Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах
анги, Эрэн хайх аврах бүлгийн ажилтан алба хаагч, үйлчилгээний ажилтан бүр дагаж
мөрднө.

            Дөрөвдүгээр зүйл: Гомдол, маргаан, сахилга, ёс зүйн аливаа хэрэг
маргааныг шийдвэрлэх зарчим:

            4.1. Гомдол, мэдээлэл, ёс зүйн аливаа хэрэг зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

            4.1.1. Хууль дээдлэх;

            4.1.2. Ил тод байх;

            4.1.3. Шударга ѐсыг баримтлах;

            4.1.4. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

            4.1.5. Шуурхай, тасралтгүй байх;

            4.1.6. Талуудын тэгш эрхийг хангах.

           

            Тавдугаар зүйл: Ёс зүйн
дэд албаны хурлаар хэлэлцэж хянан шийдвэрлэх асуудал

            5.1.1. Байгууллагын удирдлага,
ажилтан алба хаагчдын хооронд үүссэн аливаа сахилга, ёс зүйн зөрчил гомдол,
мэдээлэл,

            5.1.2. Байгууллагын аливаа
үйл ажиллагааг /гадагшаа чиглэсэн/ явуулахдаа иргэд, байгууллага, албан
тушаалтанд хүнд суртал гаргасан, авилга, ашиг сонирхлын үйлдэл, эс үйлдэл
гаргасан гэх гомдол мэдээлэл холбогдох этгээдээс ирсэн тохиолдолд гомдол,
мэдээлэл,

            5.1.3. Ажилтан, алба
хаагчдын ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой гаргасан, ёс зүйн аливаа зөрчил
дутагдал гаргасан гэх  гомдол мэдээлэл,

            5.1.4. Алба хаагч нь
Онцгой байдлын албаны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлд заасан ёс
зүйн хэм хэмжээг зөрчсөн талаарх гомдол мэдээлэл,

            5.1.5. Онцгой байдлын
асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн, Төрийн албан хаагчийн болон,
Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тухай иргэдийн
гомдол, мэдээлэл үндэслэлтэй эсэх талаар тус тус хэлэлцэнэ

             Зургаадугаар зүйл: Байгууллага,
албан тушаалтан, алба хаагчидтай холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч
шийдвэрлэх

            6.1.1.  Алба хаагч, албан тушаалтантай холбоотой
сахилга ёс зүйн аливаа гомдол, маргааныг шийдвэрлэхдээ Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/86 дугаар
тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын Захиргааны шийдвэрийн хувийн
хэрэг хөтлөх журам, болон
Энэхүү журмын Дөрөвдүгээр зүйлийн Гомдол,
маргаан, сахилга, ёс зүйн аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх зарчмыг удирдлага
болгон тус тус шийдвэрлэх

            6.1.2. Сахилга ёс зүйн
зөрчил дутагдал гаргасан алба хаагчаас сахилга, ёс зүйн зөрчил дутагдлын талаар
тайлбар гаргах нөхцөл боломжийг нь бүрдүүлэн
Захиргааны
ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж нотлох
баримтыг гаргуулан авах

            Долоодугаар зүйл: Ёс зүйн дэд албаны гишүүдийн эрх, үүрэг

            7.1.  Ёс зүйн албаны дарга, гишүүд нь дараах
үүрэг хүлээнэ

            7.1.1. Байгууллагын дотоод
журам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар баталсан
“Цэргийн нийтлэг дүрэм, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан
хаагчийн, Төрийн албан хаагчийн болон, Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс
зүйн дүрэм, дээд шатны
байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан дүрэм журам, тушаал шийдвэрийн
хэрэгжилтийг анги салбарын хэмжээнд хангуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих

            7.1.2. Сахилга ёс зүйн зөрчил дутагдал
гаргасан алба хаагчдын талаар Ёс зүйн дэд албаны хурлаар хэлэлцэж зөрчил
дутагдал гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулах
талаарх саналаа Онцгой байдлын газрын даргын зөвлөлд танилцуулан холбогдох
шийдвэрийг гаргуулах

            7.1.3. Анги салбарын
хэмжээнд сахилга, дэг журмыг дээшлүүлэх талаар соёл хүмүүжлийн ажил арга
хэмжээг зохион байгуулах

            7.1.4. Шагнал, урамшуулал,
сахилгын шийтгэлийн талаар бүртгэл судалгааг хөтөлж сахилгын зөвлөгөөнийг анги
салбарын хэмжээнд жилд 1-с доошгүй удаа зохион байгуулах

            7.1.5 Сахилгын арга хэмжээ
авагдсан алба хаагчийн хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээллийг бусдад
задруулах, нэр хүндийг нь гутаан доромжлох аливаа үйлдэх гаргахгүй байх

            7.1.6. Сахилга ёс зүйн
зөрчил дутагдал гаргасан алба хаагчаас сахилга, ёс зүйн зөрчил дутагдлын талаар
тайлбар гаргах нөхцөл боломжийг олгох

            7.2.  Ёс зүйн дэд албаны дарга, гишүүд нь дараах
эрх эдэлнэ.

            7.2.1.  Сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан алба
хаагчаас сахилга, ёс зүйн зөрчил дутагдлын талаар тайлбар гаргахыг шаардах,

            7.2.2. Алба хаагч, албан
тушаалтныг сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан талаар өргөдөл, гомдол
гаргасан этгээдээс нэмэлт нотлох баримт болон гаргасан өргөдөл, гомдлоо
нотлохыг шаардах

            7.2.3. Шаардлагатай
тохиолдолд анги, салбар дээр очиж сахилга ёс зүйн зөрчил дутагдлын талаар
мэдээлэл хийх, соён гэгээрүүлэх хүмүүжлийн ажлыг зохион байгуулах

            7.2.4 Алба хаагчдын
сахилга хяналтын талоныг олгож бүртгэл хөтлөх

            7.2.5. Алба хаагчдын
гаргасан зөрчил дутагдалд тааруулж “Сахилга хяналтын талон”-нд
анхааруулга өгч бүртгэл судалгааг хөтлөх

 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ

ЁС ЗҮЙН ДЭД АЛБА