ахмад Г.Энх-Амгалан

Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Цагийн хуваарь :        10:00-13:00, 14:00-17:00

Баасан – дотоод ажил.

Бямба, ням – амарна.

Утас: 91111843

Байгууллагын утас: 70467501

Факс: 70462639

Цахим хаяг: g.enhamgalan.zaa@nemaa.gov.mn

Завхан аймаг, Улиастай сум, Богдын гол баг, Онцгой байдлын газар, 204 тоот.

ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС

2023 ОНД ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

Тус Онцгой байдлын газар нь 1995 онд батлагдсан “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын А/336 дугаар тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэн ажиллаж, ард иргэд, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллалаа.

Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн хурлыг 20 удаа хуралдуулж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх дотоод зохион байгуулалт, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гарган Боловсон хүчний чиглэлээр 88 , Үндсэн ажил үйлчилгээний чиглэлээр 52 тушаал гарган хэрэгжилтэд нь хяналт тавин дараах арга хэмжээг авч ажиллалаа.

            1.Тэтгэвэр тэтгэмжийн талаар: 

Цэргийн байнгын тэтгэвэрт гарахыг хүссэн 1 алба хаагчийн өргөдлийг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн холбогдох  материалыг албан бичгээр, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт уламжлан шийдвэрлүүлсэн.

2. Цалин хөлсний талаар: 

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 13 алба хаагчийн Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл болон, Цалингийн шатлал нэмэгдүүлэх талаар гаргасан өргөдлийг хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/96 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж болзол шаардлага хангасан 14 алба хаагчийн цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулсан.

            3.Ахмад настанд үзүүлсэн тусламж дэмжлэгийн талаар: 

Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан байгууллагын 60 дээш насны 11 ахмад настанд тус бүр 100.000, мянган төгрөгийн тусламж үзүүлсэн.

            4.Сахилга ёс зүйн талаар: 

Онцгой байдлын газрын даргын дэргэдэх ёс зүйн дэд албаны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 3 бүлэг 11 зүйл заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн онцгой байдлын газрын даргаар батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

        2023 онд ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 91 хувьтай байна.