ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

ЗОРИЛГО:

            Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгох тухай 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Онцгой байдлын байгууллагаас үйлчилгээ авахаар ирсэн албан тушаалтан, иргэдэд Төрийн үйлчилгээг ёс зүйтэй, түргэн шуурхай, хүртээмжтэй, хүнд суртал чирэгдэлгүй соёлтой хүргэх, албан тушаалтан иргэдэд хүргэж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө дэвшүүлсэн зорилтын биелэлтийг хангахад оршино.

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:

СЭРГИЙЛНЭ, АВАРНА, ТУСАЛНА,

            Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх замаар Монгол хүний аюулгүй амьдрах таатай нөхцөлийг бүрүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

            1. Гамшгаас хамгаалах хууль эрх зүй, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгож, тэдгээрийг холбогдох хөгжлийн болон салбарын бодлого, хөтөлбөртэй уялдуулан зохицуулах,

            2. Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг дээшлүүлж, иргэдэд аюулгүй амьдрах ухааны соёлыг төлөвшүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх түвшинд нэмэгдүүлэх

            3. Албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хүч хэрэгслийг чадавхжуулах, эрсдэл эмзэг байдлыг бууруулах замаар гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний аюулыг бууруулах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх

            4. Гал түймрийн аюулгүй байдлыг улсын хэмжээнд хангах, хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, гал түймэртэй тэмцэх ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж, гал түймрийн аюулаас сэргийлэх

            5. Улсын нөөцийг удирдлага зохицуулалтаар хангах, хүмүүнлэгийн тусламжийг оновчтой зохион байгуулах замаар гамшгийн дараах үйл ажиллагааг эрчимжүүлэх

            6. Төсөв, санхүү, хангалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинэ техник, технологийг нэвтрүүлэх

            7. Гамшгаас хамгаалах хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг зохион байгуулан хэрэгжүүлж гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх

            8. Бүс нутаг дэлхийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах болон гамшгийн менежментийн талаарх түншлэл, хамтын ажиллагааны үр дүн, бүтээмжийг сайжруулах

            9. Төр-Иргэн хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагатай харилцах харилцааг бэхжүүлж, иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бололцоог хамтдаа хангах

1. ДОТООД АЖИЛ ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР:

            ХҮНИЙ НӨӨЦ, БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ДЭД ХУРАНДАА Б.БАТТОГТОХ:

            1. Онцгой байдлын албаны хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам тэдгээрийн хэрэгжилт

            2. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт

            3. Алба хаагчдын үр дүнгийн гэрээ, түүний биелэлт,

            4. Байгууллагын чиг үүрэг, бүтэц орон тоо, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл /Төрийн болон албаны нууцад хамаарах бичиг баримтаас бусад/

            5. Хүний нөөцтэй холбоотой бүртгэл судалгаа

            6. Алба хаагчдын “Албан тушаалын тодорхойлолт, ажлын үүргийн хуваарь” ажил дүгнэх үзүүлэлт, тэдгээрийн хэрэгжилт

            7. Ажилд орох иргэдийн өргөдөл, гомдол тэдгээрийн шийдвэрлэлт

            8. Иргэд аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтнаас байгууллагын болон алба хаагч албан тушаалтын үйл ажиллагаатай гомдол, санал тэдгээрийн шийдвэрлэлт

            9. Байгууллагын жил сар улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлангийн биелэлт

            10. Нэгжийн даргын тушаалын биелэлт

            11. Нэгжийн хэмжээнд боловсруулж баталсан журам, заавар, санамж бичиг, төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн

            12. ОБЕГ-ын тухайн онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө түүний биелэлт

            13. Онцгой байдлын газраас тухайн жилд дэвшүүлсэн зорилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ түүний биелэлт

            14. Нэгжийн үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөө

            15. Нэгжийн жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө, биелэлт 

            16. Нэгжийн сахилга, ёс зүйн албаны үйл ажиллагаа Сахилгын зөрчлийг илрүүлж шийдвэрлэсэн байдал, бүртгэл судалгаа

            17. Алба хаагчдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ

            18. Байгууллагын дотоод албаны зохион байгуулалт, дэг журмын хэрэгжилт

            19. Байгууллагын даргын зөвлөлийн ажиллах журам, түүний хэрэгжилт, хуралдааны тэмдэглэл,

            20. Байгууллагын дотоод хяналтын нэгжийн ажиллах журам, түүний хэрэгжилт, хуралдааны тэмдэглэл,

            21. Байгууллагын ёс зүйн дэд албаны ажиллах журам, түүний хэрэгжилт, хуралдааны тэмдэглэл,

            22.  Байгууллагын Төрийн болон албаны нууцын бичиг баримт түүний хадгалалт хамгаалалт

            23. Авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө түүний хэрэгжилт,

2. АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР:

            БИЧИГ ХЭРЭГ, АРХИВЫН ЭРХЛЭГЧ АХЛАХ АХЛАГЧ Г.БАЛЖИННЯМ

            1. Архив албан хэргийн бүртгэл “архивын судалгаа”

            2. Байгууллагын удирдлагын албан хэрэг хөтлөлтийн байдал

            3. Архив, бичиг хэргийн хадгалалт

            4. Баримт бичгийг бүрдүүлсэн байдал, шийдвэрлэлтэд тавих хяналт зохион байгуулалт

            5. Алба хаагчид, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хяналтад авч шийдвэрлэсэн байдал

            6. Байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комиссын ажиллах журам, түүний хэрэгжилт, хуралдааны тэмдэглэл,

            3. СУМ ОРОН НУТГИЙН ХЭМЖЭЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:

            ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ОРЛОГЧ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАСГИЙН ДАРГА, ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ, ДЭД ХУРАНДАА Б.ЯДАМЖАВ:

            1. Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт

            2. Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт

            3. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэр,  Шадар сайдын тушаал, албан даалгаврын хэрэгжилт, үр дүн 

            4. Онцгой байдлын ерөнхий газрын даргын удирдамж, тушаал, албан даалгаврын хэрэгжилт, үр дүн

            5. Орон нутгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлт

            6. Аймгийн онцгой комиссын бүтэц орон тоо, чиг үүрэг ажиллах журам холбогдолтой хууль эрх зүйн баримт бичиг

            7. Сум орон нутгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой байдлын албанаас авч хэрэгжүүлж буй ажлын мэдээлэл

            8. Сум орон нутгийн түвшинд гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

            9. Гамшгаас хамгаалах чиглэлээр Онцгой комиссоор хэлэлцүүлсэн асуудал, шийдвэрлэсэн байдал, үр дүн

            10. Онцгой комиссын шийдвэр, тэдгээрийн биелэлт

            ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛЭН БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ, ХОШУУЧ Х.БАЯРСАЙХАН:

            1. Сум орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлалын талаар заавар зөвлөмж өгөх

            2. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар

            3. Аймаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд онцгой байдлын албанаас тусгагдсан ажлын биелэлт

            4. Сум орон нутагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Иж бүрэн сургууль, Бэлэн байдлын үзлэг зохион байгуулах арга, аргачлалын талаар,

            5. Аж ахуйн нэгж байгууллагын гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлал, заавар

            6. Орон нутгийн бүх шатны гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, тодотгол хийсэн байдал

            7. Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг Засаг даргын нөөцөд суулгаж, дэмжлэг авч байгаа байдал

            8. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, сумын Засаг даргын шийдвэр гаргуулж, хэрэгжүүлсэн байдал

            9. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн жилд гарсан Монгол улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Аймгийн Засаг даргын тушаал шийдвэрийн хэрэгжилт үр дүн

            10. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, хамтын ажиллагаа

            11. Зэргэлдээ аймагтай харилцан ажиллах төлөвлөгөө, түүний хэрэгжилт

4. ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

            ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ, АХМАД Э.БАТЖАРГАЛ, АХМАД Ц.ГАНТӨГС:

            1. Гал түймэр гарсан тухай акт

            2. Дүгнэлт

            3. Барилгын зураг төсөл хянасан тухай дүгнэлт

            4. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт

            5. Зөвшөөрөл

            6. Гарч буй гал түймрийн шалтгаан нөхцөл, учирсан хохирлын талаар

            7. Аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдлын талаар /норм ба дүрэм/

            8. Байцаагчаас гаргасан эрх зүйн баримт бичгийн шийдвэрлэлтийн талаар

            9. Зөрчил хянан шалгах үйл ажиллагааны талаар

            10. Гал түймрийн болон гамшгийн улсын хяналт, үзлэг, шалгалтын дүнгийн талаар

            11. Гэр хороолол, аж ахуйн нэгж байгууллагад галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн

            12. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн захиргааны арга авсан үндэслэл, бүртгэл, тоон үзүүлэлт

            13. Гарсан гал түймрийн нөхцөл байдлын тухай  мэдээ, мэдээлэл

            14. Улсын онц чухал болон галын аюултай объектуудын бүртгэл, судалгаа

            15. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн хариу

            16. Барилга байгууламжийн зураг төсөлд хяналт хийсэн болон байнгын ашиглалтад оруулах комисст ажилласан талаар материал /тэмдэгтийн хураамжийн төлбөр түүний барагдуулалт

            17. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгох, дүгнэлт гаргах журмын хэрэгжилт

5. ХОЛБОО ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:

            ХОЛБОО ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН:

            1. Аймгийн холбоо зарлан мэдээлэл дамжуулах журмын хэрэгжилтийн талаар

            2. Сум орон нутгийн гамшгийн аюулын дохиогоор ажиллах журмын хэрэгжилтийн талаар

            4. Орон нутгийн телевиз, сонинд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа явуулсан тоон үзүүлэлт судалгаа

            5. Зарлан мэдээлэх болон яаралтай цуглар дохиогоор ажиллаж байгаа байдал /хувь хүний бэлтгэл, бэлэн байдал/

            6. Гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, сэрэмжлүүлэг, мэдээллийг шуурхай хүргэсэн байдал, үр дүн

            7. Анги салбарын зарлан мэдээлэх болон яаралтай цуглар дохиогоор ажилласан байдал /хувь хүн, бүлэг салбар, ангиар/

            8. Зарлан мэдээлэх болон яаралтай цуглар дохиогоор ажилласан  байдал, түргэн  цугларалтын схем бүдүүвч, хаягын тодотгол, утасны жагсаалт, дохиогоор ажиллах төлөвлөгөө түүний хэрэгжилт

            9. Анги салбарын хэмжээнд ашиглаж байгаа компьютер техник хэрэгслийн судалгаа

            6. ГАМШГААС ХАМГААЛАХ АНГИЛЛЫН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

            АНГИЛЛЫН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН АХМАД С.ГАНЗОРИГ:

            1. Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад зохион байгуулах сургалтын гарын авлага, материалын талаар

            2. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга сурталчилгааны гарын авлага боршуурын эх бэлтгэл болон сурталчилгааны материалын талаар

            3. Гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулах арга зүйн талаар

            4. Сум орон нутгийн гамшиг, осол, гал түймрийн нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл

            5. Гамшиг ослоос, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийн талаар

            6. Ажилтан ард иргэд, оюутан сурагчдын гамшгаас хамгаалах ангиллын сургалтын гарын авлага, материал

            7. Олон улсын болон төрийн бус олон нийтийн байгууллагатай гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран зохион байгуулсан арга хэмжээ / сургалт бусад/

Гамшгаас хамгаалах ангиллын сургалт:

            1. Удирдах бүрэлдэхүүний сургалт

            2. Мэргэжлийн ангийн сургалт

            3. Ажилчин, албан хаагчийн сургалт

            4. Оюутан, сурагчдын сургалт

            5. Ард иргэдийн сургалт

            Гамшгаас хамгаалах иж бүрэн  болон удирдах бүрэлдэхүү-ний сургууль,

            1. Сум, дүүргийн иж бүрэн сургууль

            2. Сум, дүүргийн команд штабын сургууль

            3. Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагын команд штабын сургууль явуулах арга аргачлал заавар

7. ГАМШИГ ОСОЛ ГАЛ ТҮЙМРИЙН ЧИГЛЭЛЭЭР:

ЭРЭН ХАЙХ АВРАХ БҮЛГИЙН ДАРГА, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЛАГЧ:

            1. Сум орон нутгийн хэмжээнд тохиолдсон гамшиг осол дээр ажилласан бүртгэл судалгаа

            2. Албаны хэмжээнд ашиглагдаж байгаа машин техник багаж зэвсэглэмжийн бүртгэл судалгаа

            3. Гамшиг аюулт үзэгдэл, ослын хор уршгийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

            4. Орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангиудтай хамтран ажилласан байдал

            5. Үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгах үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл

            6. Гамшиг осол, аюулт үзэгдэл, ослын дуудлагын бүртгэл, судалгаа

8. ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

АНГИЙН ЗАХИРАГЧ, АХМАД Ч.УУГАНБАЯР:

            1. Анги салбарын сар, улирал, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт

            2. Аврах ажлын чиглэлээр батлагдсан дүрэм, журам, зааврын хэрэгжилт

            3. Анги салбарын сургалт соёл хүмүүжлийн ажлын талаар

            4. Харуул Жижүүр, ээлжийн бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэл машин техник, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлын талаар

            5. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажил түүний хэрэгжилт

            6. Гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах дадлага сургуулийг зохион байгуулсан талаар

            7. Гамшгийн голомтод ажилласан байдлыг баримтжуулсан байдал       

            8. Алба хаагчдын хаягийн бүртгэл, тодотголыг хийсэн байдал

            9. Аюулт үзэгдэл ослын үед үүрэг гүйцэтгэж буй бүлгийн ар тал хангалтын асуудлыг зохион байгуулсан талаар

            10. Анги, салбарын дотоод дэг журам, сахилга хариуцлага, цэрэгжилч, жагсаалч байдал

            11. Хоногийн ээлж болон харуул манаанд үүрэг гүйцэтгэлийн талаар

            12. Гал унтраах аврах ангийн бие бүрэлдэхүүнд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны болон гал түймэр унтраах дүрэм, хорт хий утаанаас хамгаалах дүрэм болон холбогдох эрх зүйн бичиг баримтуудыг судлуулж, сургалт явуулан улирал тутам шүүлэг авсан байдал

            13. Улсын онц чухал объектын зам гарц, усан хангамжийн судалгаа

            14. Гал түймэр унтраах аврах ангийн үйлчлэх хүрээний зураг бүдүүвч, судалгаа,  хамгийн алслагдсан цэгт байрлах объект, айл өрхөд хүрэлцэн очих маршрут, зам гарц, зарцуулах хугацааны тодорхойлолт

            15. Гал түймэр унтраасан нотломж, гал түймрийн дуудлагаар ажилласан бүртгэл     

            16. Гал түймэр унтраах шуурхай карт төлөвлөгөө түүний баяжилт

            17. Бие бүрэлдэхүүний  мэргэжлийн ур чадварыг өсөн нэмэгдүүлэх талаар авсан арга хэмжээ. /Уралдаан тэмцээн зохион байгуулсан/

9. МАШИН ТЕХНИК БАГАЖ ЗЭВСЭГЛЭМЖ

            ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Ц.СҮХБАТ:

            1. Гал унтраах, Аврах ажлын зориулалттай автомашин техникийн ашиглалт, бэлэн байдал

            2. Гал түймэр унтраах, Аврах ажлын зориулалттай багаж, тоног төхөөрөмж, зэвсэглэмжийн ашиглалт, бэлэн байдал

            3. Техник хэрэгслийн ашиглалтын дэвтэр хөтлөлт, гэмтэл, саатлын бүртгэл, засвар үйлчилгээ хийсэн байдал

            4. Гал унтраах, Аврах  ажлын техник, багаж тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтын байдал   

            5. Хүч хэрэгслийн чадавхыг дээшлүүлэх талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээ

            6. Техникийн комиссын ажиллах журам түүний хэрэгжилт

10. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ:

ЭМЧ СЭТГЭЛ ЗҮЙЧ АХЛАХ ДЭСЛЭГЧ Г.ПУНЦАГСАНЖАА:

            1. Эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагчийн үйл ажиллагаа, ажлын үр дүн

            2. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах дэд хөтөлбөрийн хэрэгжилт

            3. Эрүүл мэндийн үзлэг, оношлогоо зохион байгуулсан байдал

            4. Эмнэлгийн анхан шатны багаж хэрэгсэл, эм тарианы нөөц,

            5. Алба хаагчдад үзүүлсэн тусламж үйлчилгээ

            6. Алба хаагчдын эмчилгээ сувилгаанд хамрагдсан бүртгэл судалгаа

11. САНХҮҮ ХАНГАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ Т.ЭНХ-АМГАЛАН

            1. Шилэн дансны хуулийн хэрэгжилт

            2. Байгууллагын жилийн Төсөв /түүний гүйцэтгэл/

            3. Байгууллагын жил, улирал, сарын санхүүгийн тайлан, мэдээ

            4. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

            5. Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт

            6. Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалтын тайлан

            7. Төсвийг үр ашигтай, зориулалтын дагуу зөв, хэмнэлттэй зарцуулж ажилласан байдал

            8. Санхүүгийн мэргэжлийн болон хяналт шалгалтын байгууллагуудаас гаргасан шийдвэр, өгсөн үүргийн биелэлт

            9. Үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэл, үндсэн хөрөнгийн ашиглалт, чанар байдал

            10. Агуулахын эмх цэгц, бараа материалын хадгалалт, хамгаалалт, агуулахын бүртгэл, нягтлан бодогчийн баталгаажуулалт

            11. Албан хаагчдын цалин хөлсний тогтоолт, бодолт, олголт,  гэрээт ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хөлс олголт

            12. Өөрийн дотоод нөөц бололцоо, орон нутгийн дэмжлэгэд тулгуурлан байгууллагын тохижилт, албан хаагчдын ажиллах нөхцөл, багаж хэрэгслийн хангалт, засвар үйлчилгээг сайжруулах талаар хийсэн ажил, үр дүн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

            13. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам түүний хэрэгжилт,

12. УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР:

            1. Улсын нөөцийн тухай болон бусад холбогдох  хуулийн хэрэгжилт

            2. Монгол Улсын Засгийн газрын  тогтоол болон Шадар сайд, Аймгийн засаг даргын тушаал, шийдвэрийн биелэлт

            3. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, шийдвэрийн биелэлт, үр дүн

            4. Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын даргын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт

            5. Бараа материалын  хуваарийн дагуу  сэлгэлт

            6. Бараа материалын зарцуулалт

            7. Бараа материалын хадгалалт

            8. Агуулахын тоног төхөөрөмжийн хувийн хэрэг, техникийн үнэмлэх хөтлөлт

            9. Агуулахын ариун цэвэр, цэвэрлэгээ, эмх цэгц, тохижилт, хаягжуулалт

            10. Галын аюулаас урьдчилан сэргийлэх анхан шатны багаж хэрэгслийн бүрдүүлэлт, бэлэн байдал

            11. Бараа материалын хураалт (стандарт, аюулгүй байдлын дагуу)  

            12. Харуул хамгаалалт

            13. Улсын нөөцийн бараа материалтай холбоотой өр авлагын барагдуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ түүний биелэлт

            14. Ажилтан алба, хаагчдын хөдөлмөрийн гэрээ, тайлан, төлөвлөгөө, түүний биелэлт