ахмад Г.Энх-Амгалан

Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Цагийн хуваарь :        10:00-13:00, 14:00-17:00

Баасан – дотоод ажил.

Бямба, ням – амарна.

Утас: 91111843

Байгууллагын утас: 70467501

Факс: 70462639

Цахим хаяг: g.enhamgalan.zaa@nemaa.gov.mn

Завхан аймаг, Улиастай сум, Богдын гол баг, Онцгой байдлын газар, 204 тоот.

ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС

2021 ОНД ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

Тус Онцгой байдлын газар нь 1995 онд батлагдсан “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын А/336 дугаар тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэн ажиллаж, ард иргэд, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллалаа.

Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн хурлыг 20 удаа хуралдуулж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх дотоод зохион байгуулалт, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гарган Боловсон хүчний чиглэлээр 88 , Үндсэн ажил үйлчилгээний чиглэлээр 52 тушаал гарган хэрэгжилтэд нь хяналт тавин дараах арга хэмжээг авч ажиллалаа.

            1.Тэтгэвэр тэтгэмжийн талаар: Цэргийн байнгын тэтгэвэрт гарахыг хүссэн 8 алба хаагчийн өргөдлийг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн холбогдох  материалыг албан бичгээр, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт тус тус уламжлан шийдвэрлүүлсэн.

            2.Алба хаагчдын мэргэшүүлэх, болон давтан сургалтад хамруулах талаар:

            Онцгой байдлын газраас ОХУ-ын Онцгой байдлын яамны “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”-ийн магистр, бакалаврын сургалтын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан 3 алба хаагчдын өргөдөл болон холбогдох материалыг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт албан бичгээр хүргүүлсэн.

3.Цалин хөлсний талаар: Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 13 алба хаагчийн Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл болон, Цалингийн шатлал нэмэгдүүлэх талаар гаргасан өргөдлийг хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/96 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж болзол шаардлага хангасан 64 алба хаагчийн цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулсан.

4.Алба хаагчдад үзүүлсэн дэмжлэг тусламжийн талаар:

Байгууллагын дотоод журамд заасны дагуу төрсөн ах, эгч нь нас барсан 3 алба хаагч, хадам ээж нь нас барсан 2 албан хаагч, гэр бүлийн гишүүн нь эмчилгээ хийлгэж байгаа 4 албан хаагчид тус бүр 100000 төгрөгийн тусламжийг тус тус үзүүлсэн.

            5.Ахмад настанд үзүүлсэн тусламж дэмжлэгийн талаар: Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан байгууллагын 60 дээш насны 11 ахмад настанд тус бүр 100.000, мянган төгрөгийн тусламж үзүүлсэн.

            6.Сахилга ёс зүйн талаар: Онцгой байдлын газрын даргын дэргэдэх ёс зүйн дэд албаны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 бүлэг 11 зүйл заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн онцгой байдлын газрын даргаар батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

            Тайлант хугацаанд сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан 2 офицер, 17 ахлагчийн асуудлыг ёс зүйн дэд албаны хурлаар оруулж хурлаас гарсан шийдвэрийг онцгой байдлын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 1 офицерыг албан тушаалын үндсэн цалинг 1 сар 20 хувиар, 1 офицерыг албан тушаалын үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулж, 7 ахлагчийг сануулах, 3 ахлагчийг Албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулж, 7 ахлагчийн сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

Дээрх алба хаагчдаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж нотлох баримтыг гаргуулан авсан болно. 

        2021 онд ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 93.3 хувьтай байна.